Өнгөрсөн Зуны тэмцээнд 13 давж, озэки цолны болзол биелүүлсэн Гүржийн бөх Точиношин хэвлэлийн бага хурал хийлгэж, “30 настайдаа озэки болж чадсандаа баяртай байна” гэж мэдэгдлээ. Бөхөд дуртай Гүрж оронд ч түүний ачаар сүмо сонирхдог болж, интернетээр үздэг болжээ. Токио дахь Гүржийн ЭСЯ-ны төлөөлөгчийн хэлснээр Гүрж болон Европын орны хэвлэл мэдээллээс Точиношинээс ярилцлага авах хүсэлт маш их ирж байгаа гэнэ. Энэ сарын 30-нд албан ёсоор озэки цолоо авчихаад ирэх долоо хоногт Гүржид харьж, цолны найраа хийх гэнэ. Мөн Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили эх орныхоо нэрийг Япон оронд мандуулсан шинэ арсланг хүлээн авч, Төрийн шагнал гардуулах ажээ.