Түвд рүү аялагчид олшрохын хэрээр Будла ордонтой танилцах жуулчдын тоо маш түргэн нэмэгдэж байгаа аж. Будла ордныг хамгаалахын тулд тус ордныг үзэх жуулчдын тоог хязгаарлаж, урьдчилан захиалах, жуулчдын урсгалыг сааруулах дүрэм хэрэгжүүлж, өдөрт давхацсан тоогоор таван мянгаас хэтрүүлэхгүй байхаар болжээ. Хувиараа аялагчид эхлээд Будла ордны үүдний хэсэгт очиж бичиг баримтаа үзүүлж тасалбараа захиалах шаардлагатай болж байгаа юм.
Будла ордны удирдлагын газрын албаны хүний танилцуулснаар, тус ордон 2017 онд давхацсан тоогоор 1 сая 456 мянган жуулчин хүлээн авч, шинэ рекорд тогтоосон байна.
Будла ордон Лхасаас баруун хойш нэгэн жижиг уулан дээр байралдаг ба анх Түвдийн хаан Сүнзайн Гамбо, нь Вэн Чэн гүнжийг буулгаж авахдаа байгуулсан ажээ. Нийтийн тооллын VII зуунаас байгуулж эхэлсэн энэхүү ордон бол бүрэн бүтнээрээ үлдсэн Түвдийн эртний орд харшийн барилгын өв юм. Тэнд үлэмж хэмжээний түүх соёлын дурсгалт зүйл хадгалагддаг байна.
ЮНЕСКО тус ордныг 1994 онд дэлхийн соёлын өвөөр бүртгэж авчээ.