-Монголын
хоккейчин Д.Мөнгөнхуягийн Оросын сэтгүүлчид өгсөн нүүр \”улаймаар” яриа-
Оросууд Украинаас
илүү Монголд элэгтэй дээ ч тэр үү ОХУ-ын Ульяновск хотод саяхан зохион
байгуулагдсан Бэнди /бөмбөгтэй хоккей/-гийн дэлхийн цомын тэмцээний тоглолтын
үеэр хоорондоо зодолдсон Монгол, Украины үндэсний шигшээ багийнхнаас эхлээд
Монголын талын сэтгэгдлийг сонсчээ.
Ингэхдээ тухайн үед талбай дээр гарч
тоглосон Монголын хоккейчин Даваадоржийн Мөнгөнхуягаас багахан хэмжээний яриа
авч, хувь хүн, зан байдал болон зодолдсон шалтгааныг тодруулахыг оролджээ. Харин Д.Мөнгөнхуяг \”Монголчууд их тайван улс. Гэхдээ
Чингис хаан шиг түрэмгий байж чаддаг” хэмээн ярьсан нь өдгөө ОХУ-ын спортын
бүхий л хэрэгслээр цацагдаад байна.
Түүнчлэн ярианаас нь харвал хуульчаар сурч
байгаад төгсч чадаагүй, Багануурын уурхайд экскаваторын жолоочоор ажилладаг, 1 сая
төгрөгийн цалинтай тэрбээр \”Орос эмэгтэйчүүдийг юу гэж боддог” вэ гэсэн
сэтгүүлчийн асуултад \”Миний эхнэр Орос эмэгтэйгээс илүү хөөрхөн” гэх зэргээр нэлээд
бүдүүн тойм ярьжээ.
Харин Украинчуудтай зодолдсон асуудлаар асуухад \”Монголчууд
тайван улс. Гэхдээ уурыг нь хүргэвэл Чингис хаан шиг босч дайрч чаддаг” хэмээн
ярьжээ.