Өчигдөр Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын удирдлагуудтай биечлэн уулзжээ. Түүнийг Шадар сайдаар томилох аман тохироо хэрэгжихээ больсонтой холбоотой энэ уулзалт тун ширүүхэн болж, ойлголцолгүй салжээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар АН-ын даргын өрөөнөөс бухимдуу гарсан МАХН-ын дарга Н.Энхбаяр \”Бид өмнөх хэлэлцээний үеэрх танай саналыг хүлээн зөвшөөрч болно.УИХ-ын сонгуульд МАН-тай хамтарья\” хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт руу утсаар ярьсан гэнэ.
Мөн оройдоо МАХН-ын НБДарга Ж.Сүхбаатар МАХН, МАН хамтран ирэх 3 сарын 1-нд намын баяраа тэмдэглэх санал гаргажээ. Хариуг нь МАН-ын ЕНБДарга Ж.Мөнхбат өнөө өглөө өгч, хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байна.
Ийнхүү АН-д хууртсан Н.Энхбаяр МАН-тай хэлэлцээр хийж эхэлсэн бололтой. Өмнөх хэлэлцээний үеэрх МАН-ын санал гэдэг нь МАН, МАХН-ын эвслийг М.Энхболд удирдана, эвслээс нэр дэвших квотын харьцаа МАН 70%, МАХН 30% байна гэсэн яриа аж.