Монгол Улсын арслан
Х.Мөнхбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийж, их спортоосоо зодог
тайлахаа зарлахаар гэнэ. Зодог тайлах болсон шалтгаанаа тайлбарлах
хэвлэлийн энэ
хурал өнөөдөр \”Зууны мэдээ” сонины
\”Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт товлогджээ.
Х.Мөнхбаатар энэ оны
аравдугаар сард 35 нас хүрнэ. Тэрбээр 2000 онд Хөвсгөл аймагт түрүүлсэн, 2001
онд Улсын наадамд 5 давж начин цол, 2005 онд Улсын наадамд 7 давж улсын заан
цол, 2007 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн юм.
Карьерынхаа хугацаанд Х.Мөнхбаатар улсад 10 удаа шөвгөрсөн.
Мөн тэрбээр 2010 оны
Гуанжоуд зохион байгуулагдсан Азийн наадмын жүдо бөхийн үнэмлэхүй жинд хүрэл
медаль хүртэж байсан юм.