\”Н.Энхбаяр Шадар сайд болвол би албан тушаалаа өгнө” гэж Зам тээврийн сайд
М.Зоригт амлаж байлаа. Тэгвэл одоо энэхүү амлалтаа биелүүлэх шаардлагатай болж
байх шиг байна.
Учир нь Н.Энхбаярыг Шадар сайд болгох бүхий л тохироо бүрдчиж. Одоо түүнийг
дуу нэгтэй дэмжиж, гар өргөх л үлдэж байх шиг. Үгүй бол ардчилсан нам дахиад л
нэг Засгийн газраа алдаж мэдэх нь байна.
Н.Энхбаяр Засгийн газрын хувь заяагаар \”боёкот\” хийж албан тушаал очихдоо л
очно. Үүний тулд \”өст” МАН-тай нэгдээд ч болов зүтгэж байгаа нь ойрын өдрүүдэд
нүдээ илхэн харагдах боллоо. Өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо шуурхайлан
хуралджээ. Уг хурлаар \”Н.Энхбаяр Шадар сайд болно. Үгүй бол УИХ дахь Шударга ёс
эвслийн бүлэг засгаас гарна…” гэсэн энгийн асуудлыг ярилцсан болов уу гэж
таамаглаад байгаа юм. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахын тулд МАН-ыг ч
ашиглаж, УИХ-ын ирцэнд нөлөөлөөд эхэлж.
Тэгэхээр АН Засгийн газраа, УИХ-аа аврахын тулд Н.Энхбаярыг Шадар сайд
болгохоос аргагүйд хүрчихээд байна. Тиймээс л М.Зоригт сайдыг амлалтаа
биелүүлэхэд бэлэн үү гээд л ам асуугаад байгаа юм.
Шар хүү