УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа \”Бид аргагүй
цөөдлөө. Би хийж чадах бүхнээ хийлээ, гэсэн ч дийлсэнгүй. Уучлаарай. Ноён уулыг
Сентерра ухахаар болов. Тэд 25 жилд өнгөрсөн үеийнхнийхээ газар дээрх
бүтээн байгуулалт-үйлдвэрүүдийг, эдийн засгийн суурь бүтцийг нураасан, 20
тэрбум долларын өр тавьсан, газар доорхыг нь лицензээр хувааж аваад
харийнхантай нийлж идсэн цөөн хүмүүс тэрбумтан болсон, мал бэлчих бэлчээргүй
болтол газар нутгийг сэндийлсэн, ард иргэдээ итгэх итгэлгүй болгосон, Монголыг
төргүй болгосон… Одоо түүхгүй болгох нь. Түүхийг минь бидэнд үлдээгээч гэж үр
хүүхдийнхээ нэрийн өмнөөс гуйлаа, дийлсэнгүй! Аргаа бараад аав нарт нь хандлаа,
барсангүй! Одоо засгийн газар хамгаалалтын хилийн бүсийг тогтооно! Би
энэ ЗГ-ыг Ноён уулыг хамгаална гэж итгэхгүй
байна! Эднийг дийлэх хүч чадал энэ удаа хүрсэнгүй, намайг
уучлаарай…Эрхэм Ерөнхийлөгч өө! ТА ХОРИГ ТАВЬЖ ӨГӨӨЧ! Эцсийн найдвар
Ерөнхийлөгч боллоо!” хэмээн бичжээ.