Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Дамбадондогийн Баатаржавынд зочиллоо. Манай улсын тамирчид 1964 оны Токиогийн олимпод оролцож эхэлснээс хойш 44 жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн олимпийн наадамд аваргуудаа өлгийдсөн нь саяхан мэт санагдана. Энэхүү баярт үйл явдлын гэрч бол паралимпийн байт харвааны төрөлд өрсөлдөж, алтан медаль хүртсэн Д.Баатаржав билээ. Түүнтэй утсаар холбогдож, гэрт нь урилгагүй зочин болж очихоо мэдэгдэхэд \”Монгол хүн байна даа, ирье гэж байгаа хүнийг цаашаа гэдэггүй юм” хэмээн инээгээд \”Би одоо гадуур явж байна. Харих болохоороо эргээд яръя” хэмээн утсаа салгав.
Хэдэн цаг түүнийг залгахыг хүлээсэн ч хариу байдаггүй ээ. Хэвлэл мэдээллийн бид тухайн ярилцагч хүнээ зөвшөөрүүлсэн л бол алдахгүйг хичээнэ.
Нэлээн удсан ч дуудлага ирсэнгүй. Тиймээс өөрөө дахиж утас цохилоо. Тэгсэн мань хүн \”Өөр рүү чинь залгахаа мартжээ. Би одоо хүүгийнх рүүгээ явж явна. Тэнд хүрээд ирэх үү” гээд гэрийнх нь хаягийг зааж, миний дотрыг онгойлгов.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.