Д.Тэрбишдагва, Н.Энхбаяраас түүнчлэн МАХН-аас зайгаа авсаар байна. Энэ нь сүүлийн үеийн түүний үйл хөдөлгөөн улстөрийн оролцооноос нь анзаарагдаж байгаа.
Учир нь тэрээр УИХ-ын ээлжит бус чуулганаар МАХН-ын гишүүдээс ганцаараа оролцож ирцийг бүрдүүлэхэд АН-д тусаллаа.
МАХН-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлээд байгаа ч одоо хүртэл доривтой шийдвэр аваагүй байгаа
Д.Тэрбишдагва намын дарга Н.Энхбаярын дуудлагыг нэг их ойшоох болсныг албаны эх сурвалжууд мэдээлээд байгаа. Тэрээр албаа өгөх шалтгаанаа \”Нэг намд хоёр дэд дарга байх шаардлагагүй” гэж үзсэн хэмээсэн ч, үнэндээ намаасаа нүүр буруулахад бэлэн болсон гэдэг нь үнэртсээр байна.
Сонгуулийн жил ирсэнтэй холбоотойгоор МАХН-ын хувьд суудал авах боловчтой лидерээ алдана гэдэг бол том аюул. Харин Д.Тэрбишдагва намаа бүр тодруулбал улстөрийн карер нь бөхөж байгаа Н.Энхбаяраа дагасаар байх уу эсвэл өөрийн карерийг өсгөж аль нэгэн том нам эвсэл дагах уу гэдэг нь асуулт болон үлдээд байгаа аж. Тийм ч учраас сая болж өнгөрсөн ээлжит бус чуулганд орж ирцийг бүрдүүлсэн байх.
Ер нь ирэх сонгуулиар гарч ирэх, карераа өсгөхийн тулд Н.Энхбаяр мэтийн сул дорой улстөрчийг дагаснаас бие даах, эсвэл аль нэг нам эвсэл рүү шургалсан нь одоогийн МАХН-ын лидерүүдийн хувьд илүү оносон шийдвэр гэдгийг Д.Тэрбишдагвын улстөр харуулж байна.
\”Амь амиа бодоорой” хөдөлгөөнийг МАХН-ын дотроос Д.Тэрбишдагва эхлүүлэх шиг боллоо.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ