Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын
гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нар МИАТ-ийн онгоцыг саатуулсан асуудал цахим
хуудсаар шуугиан тариад байгаа. Тодруулбал, \”Шадар сайд энгийн суудлаас
нэгдүгээр зэрэглэлийн суудал суулгахыг шаардсан. Улмаар суулгахгүй бол онгоцыг
хөөргөхгүй гэж асуудал үүсгэсэн” гэх утгатай мэдээлэл цацагдсан юм. Энэ явдлын
дараа хамт явсан гишүүд буюу Д.Ганбат нар энэхүү асуудлаас нэрээ татаж, Шадар
сайдыг буруутгаад өнгөрсөн тухай Зам тээврийн сайд М.Зоригт ярилцлагадаа
дурьдаж байлаа.
Тэгвэл Шадар сайд Ц.Оюунбаатар Зам
тээврийн сайд болон Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаалын дагуу л
МИАТ-ийнхэнд \”шаардлага” тавьжээ. Хамтарсан тушаалд МИАТ нь \”төрийн өндөр албан тушаалтныг энгийн
ангиллаас нэмэлт төлбөргүйгээр дэвшүүлэн суулгах” тухай дурджээ. Ингэхдээ тухай
нислэгийн бизнес ангиллын суудал чөлөөтэй байгаа тохиолдолд дээрх тушаалыг
мөрдөхөөр зааж.
Гэтэл МИАТ-ийн албан хаагчид
тушаал биелүүлэхийн оронд асуудал үүсгэж орхисон байгаа юм. Тиймээс л энэ
хариуцлагагүй үйлдлээс нь болоод Зам тээврийн сайд М.Зоригт өөрийн цахим
хуудсаар дамжуулан олон нийтэд хандаж, Шадар сайд Ц.Оюунбаатараас уучлалт гуйж
байгаагаа мэдэгдлээ.
Шадар сайд Ц.Оюунбаатар нэгэнт
байгаа журмын хүрээнд л шаардлага тавьж. Харин МИАТ-ийн албан хаагчид хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй журмыг хэрэгжүүлэлгүй, төрийн албан тушаалтанд
хүндлэлгүй хандаж, нислэгээс буулгах хүртэл арга хэмжээ авах гэж байсан нь
харамсалтай.
Амар