Зам барилга, бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж эхлээд байна. Энэ хүрээнд БЗД-ийн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажил эхэллээ. Тус эмнэлгийн гадна талбайд авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд гүйцэтгэгчээр УБЗЗАГ ажиллах юм. Гэрээний хугацаа ирэх наймдугаар сараар дуусгавар болох юм байна.
Мөн СБД, 1-р хороонд байрлах “Өргөө” амаржих газрын гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд тус эмнэлгийн гаднах авто зогсоол, авто замын ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэхүү ажлыг “Жинчин Гранд” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулж байгаа юм байна.
Түүнчлэн БГД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна тохижилтын ажил маргааш буюу энэ сарын 7-нд эхлэхээр болжээ.
Энэхүү ажил нь нийслэлийн төсвөөр 2018 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын нэг юм. Тохижилтын ажлын хүрээнд авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барих аж. Зам барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Эх нялхас /хуучнаар/ руу орж гарах гарц, замыг ээлжлэн хаах тул Та бүхэн анхаарал болгоомжтой зорчиж, бүтээн байгуулалтын ажлыг дэмжин, хүлээцтэй хандахыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас хүслээ. Уг ажлаа Үндэсний их баяр наадмын өмнө дуусган хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна. Гүйцэтгэгчээр “Энигма Констракшн” ХХК ажиллах бөгөөд албан ёсоор ирэх долдугаар сарын 10-ны өдөр гэрээ нь дуусах гэнэ.