Дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат ирэх зургадугаар сарын 29-нд болох УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Гэхдээ одоогоор яг хаанаас нэр дэвших нь тодорхойгүй байгаа бөгөөд Дархан-Уул, Төв аймаг эсвэл Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших төлөвтэй байна. Тэрбээр өнгөрсөн 2012 онд УИХ-ын гишүүн Х.Баттулгын урилгаар Ардчилсан нам, МоАХ-ын албан ёсны гишүүн болж байсан юм. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард А.Сүхбат аварга Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд хандаж, гишүүнчлэлээсээ татгалзсан. Мөн удахгүй А.Сүхбат аваргын 16 наснаас өдийг хүртэлх амьдралын түүх, бөхийн замналыг өгүүлсэн \”А.Сүхбат: Ард түмэн зөвхөн үнэнд л дуртай” ном олны хүртээл болох гэж байна. А.Сүхбат аваргын амьдралыг хүүрнэн өгүүлсэн энэ ном бөхөд хайртай, хорхойтой хүн бүрийн унших гарын ном болно гэдэгт зохиолч Л.Зоригтбаатар итгэлтэй сууна.
Нинж