Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газарт эмэгтэйчүүдийг олон удаа хутгалж танхайраад зугтаасан онц ноцтой хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 21-ний өдөр гарчээ.
Тодруулбал, тус газарт оршин суух 46 настай эрэгтэй Б нь тус сумын харьяат 34 настай эмэгтэй А-г хүчиндэхийг завдаж, цээжинд нь нэг удаа, мөн 45 настай С-ийг гар болон гуянд нь нэг удаа, 57 настай эмэгтэй Ц-г хэвлийд 1 удаа, 32 настай эрэгтэй Э-гийн толгойд 6, цээжинд нь 4 удаа хутгалж, хүнд гэмтэл учруулан танхайраад зугтсан байна. Хэргийг тус аймгийн хэлтсийн дарга, д/х Б.Очирдоржийн ахалсан бүрэлдэхүүн түргэн шуурхай илрүүлж, гэмт этгээдийг баривчилжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Гэмтэл авсан хохирогчдод яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д авч ирсэн эмчлүүлж байгаа аж.
Сэжигтэн этгээд нь өс хонзонгийн сэдэлтээр энэхүү хэргийг үйлдсэн байж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлэв.