Хэрэгт сэжиглэгдэж, эсвэл нэр нь холбогдохоороо ирээд шууд
шалгуулчихын оронд \”Ил захидал\” бичдэг моод дэлгэрчээ.
Уг нь миний бодохын
хүрч ирээд л нэр төртэйхөн шалгуулаад гэм буруугүйгээ тогтоолгочихоод л хэвлэл
мэдээллийн хэрэгслээр түүнийгээ цацвал болмоор. Гэвч ирээд шалгуулчих зориггүй
атлаа бусдыг буруутгаж биеэ өмөөрөх нэг ёсны моод гэмээр зүйл сэжигтнүүдэд
халдварлачихаад байна.
Хэнээс
эхэлснийг сайн санахгүй байна. Гэхдээ миний санахын Ерөнхий сайдын ахлах зөвлөх
Л.Гансүх л нэг иймэрхүү өөрийгөө өмгөөлсөн утга бүхий ил захидал илгээж байсан
санагдана. Гэвч шүүх түүний гэм буруутайг тогтоож, ял оноосон билээ. Үүний
дараа Н.Алтанхуягийн \”хүргэн” гэгдэх Г.Дэнзэн ч бас сэжигтнээр тооцогдох үедээ
алс холын орноос ил захидал бичиж байв. Яахав яг шалгах үед манай хүн Германд
сурч байлаа л даа. Монгол Улс Германаас хүн баривчлаад аваад ирэх боломжгүй
учраас дэмий л эндээс \”сэжигтнээр татсан ирж байцаалт өг” гэж утасдсан хэрэг.
Харин Г.Дэнзэн \”би гэм буруугүй” гээд л уламжлал болсон ил захидлаа илгээсэн
юм. Гэтэл түүнийг Монголд газардмагц баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа урт
удаанаар үргэлжилж, тун удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт хүргүүлэх
тухай Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн юм. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр
прокурорт шилжүүлнэ гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруутайг нь
тогтоосон гэсэн үг юм.
Зам тээврийн
яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Эрүүл мэндийн сайд асан
Г.Шийлэгдамба нар ч \”өөрсдийгөө гэм буруугүй” гэж ил захидал илгээсэн.
Б.Батзаяагийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ч гадны улс орон руу оргон
зайлсан П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар ч ил захидал илгээгээд байгаа. Тэгвэл саяхан
\”виз дамлан худалдаалдаг байж болзошгүй хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа”
гэх УИХ-ын гишүүн асан А.Мурат ч ил захидал илгээв.
Тэднийхээр ил
захидал илгээвэл гэм буруугүй болчих юм шиг байгаа юм. Гэтэл хуульд \”шүүх л
сэжигтнийг эцсийн байдлаар гэм буруутай эсэхийг нь тогтооно” гэж заажээ.
Тэгэхээр гаднаас ил захидал илгээж \”хэлбэрдэж\” байхаар ирээд шалгуулчихаад дараа
нь \”томорч” суувал яасан юм бэ, сэжигтнүүд ээ.
Амар