Хойд Солонгосын
Гадаад хэргийн сайд Ли Су Ен манай оронд нууц айлчлал хийж байна. Ли Су Енийг Монголд
айлчлах гэж буйг өнгөрсөн долоо хоногт гаднын ганц нэг хэвлэл мэдээлсэн ч айлчлалын
зорилгын талаар нэг ч үг дурдаагүй байсан юм. Анхнаасаа ихэд нууцалсан энэхүү
айлчлалын цаад зорилго нь юу байв. Манай талаас ч гэсэн ихэд нууцалж,
хэвлэлийнхэнд \”ам алдахгүй” байх чиг үүргийг өгсөн гэнэ.
Өнгөрсөн хугацаанд
Хойд Солонгост мал мах, хүнсний тусламж ил, далдаар нийлүүлсэн Монгол Улс
дахиад хэрэгтэй болов уу, аль эсвэл Япон Улсыг Хойд Солонгостой яриа хэлэлцээ
хийхэд зуучилж Хойд Солонгост барьцаалагдсан Япон хүмүүсийг суллахад тусалж буй
яриа хэлэлцээрийн асуудлаар ирэв үү. Хамгийн сүүлд Хойд Солонгосыг устөрөгчийн
бөмбөг туршсаныг хоосон шүүмжилж, олон улсад оноо авах гэснээс өөрөөр Монгол
Улс Хойд Солонгостой зөрчилдөөгүй.
Тэгвэл Монгол Улсад айлчилж буй Хойд
Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Су Ен энэ сарын сүүлээр Женев хотноо эхлэх
НҮБ-ын Хүний эрхийн комиссын уулзалтад оролцох юм байна. Өмнөд Солонгосын \”Ёнхап”
агентлагийн мэдээлснээр, Ли Су Ен НҮБ-ын Хүний эрхийн комиссын энэхүү уулзалтын
үеэр үг хэлж, олон улсын хэд хэдэн өндөр албан тушаалтантай уулзана хэмээсэн
юм. Харин Монгол Улсын Гадаад хэргийн яамны цахим хуудаст Хойд Солонгосын
Гадаад хэргийн сайдын айлчлалын талаар ганц үг байсангүй. Ямартай ч, Хойд Солонгос Монголыг хүнд үед тусалж, хүнсний тусламж үзүүлж байсан хэмээн ихэд талархдаг юм.
Нинж