Налайх дүүрэгт
унасан МИ-8 нисдэг тэрэгний ослын дүгнэлт гарсан. Техникийн бүрэн бүтэн байдал биш мэргэжлийн алдаа байсныг тогтоожээ. Хуулийн дагуу бол буруутай этгээдийг олж хариуцлага хүлээлгэх нь тодорхой болж байна. Зэвсэгт хүчний жанжин штаб дээр ажлын хэсэг байгуулагдаад байгаа. Мөн Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.