Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдарч байсан найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон билээ. Охиныг ЦЕГ-ын Мөрдөн шалгах газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг таван сарын турш хайсны эцэст уг хэрэгт холбоотой байж болзошгүй хоёр сэжигтнийг илрүүлэн баривчилсан гэх мэдээлэл байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Мөрдөн байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын ажлыг байнга хийж байгаа. Ажлын хэсгээс тодруулахад хоёр хүн баривчилж хорьсон гэх мэдээллийг ор үндэсгүй мэдээлэл гэж хэлсэн. Хэргийн шалгалтын ажиллагаа тасралгүй үргэлжилсээр байгаа” гэв.