Нэгэн баян хvний цэцэрлэгт зэрэгцэн ургаж буй нимбэгний хоёр мод байжээ. Тавдугаар сарын сvvлээр цэцэглэн анхилам сайхан vнэр нь цэцэрлэг даяар тархаж, хавар болж байгааг хvмvvст мэдэгддэг байв. Нэг мод нь нєгєєгєєсєє давжаа, хэлбэр галбиргvй гэнэ. Тиймээс том мод нь vргэлж дорд vзэн, бардамнадаг байлаа. Гэрийн эзэн нимбэгний жижиг мод цаашид ургахгvй, удахгvй хатна гэж бодоод бага усалж, арчилж тордохоо болив. Нэгэн удаа цаст уулын оройд ургадаг цэцгийн vр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бvхэлд нь цардаж зєвхєн нимбэгийн моддын орчим хєрс vлдсэн байлаа. Цэцгийн vрvvд нимбэгийн моддоос доор нь ургах зєвшєєрєл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: “Ийм зvйл хэзээ ч байж болохгvй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно.”
Гэвч vнэндээ том мод єєр зvйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг vзэмжгvй мэт харагдан, эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Тvvнд єєрєєс нь илvv сайхныг хvлээн зєвшєєрєх чанар байхгvй ажээ. Харин жижиг модонд тvvний хариулт таалагдсангvй. Учир нь бусдыг сонсч, боломжоороо туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Цэцгийн vрvvдийн хvсэлтийг сонсоод “Та нартай хамт байхдаа би баяртай байна. Бид уйдахгvй” гэжээ. Том мод vvнд нь дургvйцсэн боловч жижиг мод “Сайхан зvйл хэнд ч хор болохгvй. Сайхан бvхнээс зєвхєн сайхан зvйл бий болдог” хэмээв. Жижиг модны ёроолд ургасан цэцэгс хэдэн долоо хоногийн дараа цэцэглэж, цэцэрлэгийн хамгийн сайхан чимэг болжээ. Мод цэцэгст зориулан чадах бvхнээ хийж, хагас сvvдэртэй орчныг бий болгохын тулд хатсан навчсаа гєвж байв. Цэцэгс анхилам сайхан vнэртэж эхэллээ. Цэцэрлэгийн эзэн урьд нь vнэртэж байгаагvй vнэр хаанаас ирж буйг хайсаар яваад урилгагvй зочдыг олоод гайхав. Тэрээр зvvдэндээ ч vзээгvй цэцэгсийг улам сайхан ургуулахын тулд єглєє эртлэн босч, хамгийн чанартай бордоогоор бордон, байнга усалж арчилдаг болжээ. Нимбэгийн жижиг мод цэцэгстэй хамт тэжээгдэн маш хурдан ургажээ. Цэцэгст хайраар хандаж байсан мод тухайн орчныхоо хамгийн том мод болж, єдрєєс єдєрт бусдын хайрыг татах болжээ. Удалгvй цэцэглэн цэцэрлэгтээ шинэ єнгє нэмэв. Гэтэл ганцаардан, жижгэрсэн нєгєє мод атаархсанаасаа болоод хатаж эхэлжээ.
Н.Дорж