…Нэгэн цагт ОХУ-ын Боловсролын яамны орлогч сайдаар ажиллаж байсан Александр Асмолов \”Мүүн”-ий шашны гол төлөөлөгчдийн нэг байжээ. Үүнийг илчилж мэдсэн ОХУ-ын засаг захиргаа түүнийг мөрдөн байцааж, албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Сэтгэл зүйч, улс төрч Асмолов \”Мүүн”-ий урсгалаас татгалзаж, оросын эрх ашигт үнэнч үлдэхээ хожим андгайлсан байдаг.
Тэрбээр 2012 онд \”РЕНТВ” сувгийн \”Сурах бичиг миний ертөнц” баримтат кинонд оролцож ярилцлага өгөхдөө маш ноцтой баримтуудыг дурьджээ. \”-Би Мүүн Сон Мений бүлэглэл хэлбэрээр үндэслэн байгуулсан \”Мүүн”-ий хөдөлгөөнийг сайн мэднэ. Би өөрөө тодорхой дэс, эрэмбэ хүлээж дотор нь байсан хүн. \”Мүүн” аль ч орны боловсролын тогтолцоо руу эхний ээлжинд өөрийн хүнээ илгээдэг. Улс орны нөлөө бүхий хүмүүсийг сайхан нэртэй уулзалт, хүлээн авалтуудаар урхидан сул өгч байгаа мэтээр сайхан аашилж, санхүүгийн барьцаанд оруулахыг хичээдэг. ОХУ-ын төр, эдийн засаг хямралтай байх үед оросын олон улс төрч, нөлөө бүхий хүмүүс тэдний барьцаанд орж байсан. Одоо ч зарим нь холбоотой байгаа байх. Тэднийхээ нөлөөг ашиглан нэн тэргүүнд боловсролын салбарыг нь гартаа оруулахыг зорьдог.
\”Мүүн”-ийнхэн дунд сургуулийн орчинд хэрхэн нэвтэрч, хүүхдүүдийн ухаан санаанд яаж нөлөөлөхийг оролддог талаар ч би сайн мэднэ. Энэ хөдөлгөөн бол ерөнхийдөө ухамсарт нөлөөлөх маш нарийн боловсруулсан арга заль юм. Ялангуяа хүүхдийн ухамсарт нөлөөлж, хүндэтгэл, үнэт зүйлийг нь үгүйсгэхийг оролддог. Энэ нь хүүхдийн бие, хүн болох хөгжилд ноцтой аюул дагуулдаг. Хүүхэд гэдэг чинь тухайн орны ирээдүй юм. Хүүхдийг ийн \”бэлтгэснээр” өөрт ашигтай байр суурийг тухайн улсад үндэслүүлэхийг зорьдог. Ийм замаар ямар нэг улсад эдийн засаг, бүлэглэлийн зарчмаар өөрийн эзэнт гүрнээ буй болгохоор санаархаж байгаа нь үнэн” хэмээн өгүүлж, ОХУ-ын олон нийтийн анхаарлыг \”Мүүн”-ий зүг татаж байжээ…
Эх сурвалж: facebook.com