Сүүлийн үед
олон нийтийн дунд \”Чадахгүй бол чацга царайлаад гэртээ харь” гэдэг үг ихэд
моодонд ороод байгаа билээ. Энэ үгийг моодонд оруулсан хүн нь УИХ-ын гишүүн асан,
Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай юм. Тэрбээр энэ жилийн сонгуулиар УИХ-д
сонгогдохын тулд \”Монголоороо байгаасай” хэмээх дуу дуулж, дүрсжүүлсэн. Олон
нийтийн сүлжээнд энэхүү дуу болон дууны дүрсний хэсгээс тасалж аван түүн рүү
дайрсан үйлдэл бишгүй гарсан. Л.Гүндалайн нум сум харваж буй хэсгээр болохгүй,
бүтэхгүй бүхнийг харуулж байсан бол энэ удаад түүнийг мэргэн харвуулж, чадахгүй
нь чацга царайлаад гэртээ харь хэмээн эвлүүлжээ. Үүнд \”Ард түмнээ хайрлая” намын
дарга Л.Гүндалай ихэд баярлаж \”Энэ
эвлүүлэг их таалагдлаа, баярлалаа. Таныг
танихгүй ч гэсэн таны хөдөлмөрийг үнэлж урамшуулнаа. Холбогдоорой” хэмээсэн юм. Үүнтэй
холбоотойгоор ч тэр үү Л.Гүндалай гишүүн асан маань моодонд оруулсан \”Чадахгүй
бол чацга царайлаад гэртээ харь” гэдэг үгэндээ ихэд хайртай юм байна хэмээх
болжээ.