Киргиз улсын шүүхийн шийдвэрээр мүүний урсгалыг сурталчилдаг \”Эв нэгдлийн сүм”-ийн үйл ажиллагааг өөрийн нутаг дэвсгэрт явуулахыг хоригложээ. Тодруулбал, тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны саналаар энэ сарын эхээр Мүүний шашныг хориглох шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
Тэд тус шашныг уламжлалт шашны эсрэг үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй хэмээж ийн хориглосон аж.
Киргиз улсаас гадна сүүлийн үед Сингапур, Герман, ОХУ зэрэг улс Мүүний шашны урсгалтай тэмцэн, хориглох тухай хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Тухайлбал, Сингапур улс шашин шүтэх эрхийг хязгаарлаагүй ч Мүүний гаж урсгал буюу \”Эв Нэгдлийн Сүм”-ийг тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөөгүй аж.
Мөн ОХУ-д шашны удирдлагууд мүүнийг хүчтэй шүүмжилж, тус улсын ДУМ-аас тусгай хяналтын байгууллагад хариуцуулан, хөөж гаргахаар төлөвлөж байгаа аж. БНСУ-аас гаралтай \”Эв нэгдлийн сүм” болох Мүүний шашны байгууллага нь ОХУ-д 1990 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ.