МХЕГ-аас шинэ болон дахин сэргэж буй халдварын тохиолдол, нас баралт дэлхий дахинд бу
урахгүй байгаатай холбогдуулан Монгол Улсын хилээр дамжин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгож, сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх зорилгоор цахим сургалт зохион байгууллаа.
Цахим сургалтад хилийн боомт дахь алба, хэлтсийн удирдлага, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамрагдаж, халдварт өвчний цаг үеийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх талаар суралцав. Сүүлийн жилүүдэд эбола вируст халдвар, коронавирусийн халдвар болон шувууны томуугийн халдвар дэгдэж байсан бол хамгийн сүүлд зика вирусийн халдвар дэлхийн 30 гаруй оронд тархаад байгаа юм.