Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн \”Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлээд нэг жил болоход хоёрхон хоног дутуу байна. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 26-нд уучлал үзүүлсэнээ албан ёсоор зарлажээ.
Үүнээс хойш яг нэг жилийн ойндоо хүрэх гэж байна. Хэргийн тухайд гэвэл Жастин Капла нар нь манай улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм. Алтыг нь авч аваад авдрыг нь хаяна гэгчээр улсад онц их хэмжээний хохирол учруулж, газар нутгийг ухаж сэндийлэн сүйтгэж хаячихаад, нэг ч га газарт нөхөн сэргээлт хийлгүй өөрийн нутаг руугаа зугтаасан харь элэгтнүүдийг Ерөнхийлөгч өршөөж, ялаас мулталж, гэм зэмгүй нэгэн болгоод явуулсан нь олон хүний хараалыг идсэн юм.
Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн даруйдаа тэрбээр \”УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай\” гэж өөрийн твиттерээр жиргэж ялтнуудыг өмөөрч, өөрийгөө буруутгасан юм. АНУ-ын иргэн Жастин Капла нь \”Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн.
Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ. Мөн энэ хэрэгт \”Саусгоби сэндс\” ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, Канад Улсын \”Монголиа Минералс” ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлсхийсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Ингээд дээрх нэр бүхий албан тушаалтнууд Монгол Улсын татварын хуулийг уландаа гишгэн ноцтой зөрчиж нийтдээ 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг мөрдөн байцаалтын явцад тогтоож, прокурор хянаж үзээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Үргэжлэлийг энд дарж уншина уу.