Нийслэлд шилжин ирж суурьшигчид аюул эрсдлийг үл тоон амьдрах орчныг эрэлхийлэн хориотой бүс, тэр тусмаа өндөр хүчдэлийн шугаман дор суурьших болоод удлаа. Ямар аюултай болохыг тэдэнд холбогдох бүхий л байгууллагаас янз бүрээр сануулж, төрөл бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч төдийлөн хангалттай үр дүн гарахгүй л байна.
Үүнтэй холбогдуулан Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас бас нэг зүйлийг санаачилсан байна. Тэд иргэдэд арай дөхөм байдлаар мэссеж өгөх зорилгоор зурагт хуудас бүхий хэвлэмэлийг гаргажээ. Хэтэрхий албаны байснаас ийм арга нь олон нийтэд илүү ойлгомжтой бөгөөд товч, тодорхой байж болох юм. Хошин шогийн мэдрэмжтэй гэгддэг монголчуудад энэхүү шог хэлбэрийн сэрэмжлүүлэг өчүүхэн ч атугай хувь нэмэр болно гэдэгт итгэн энд нийтлэн хүргэж байна.