-Долоо хоногийн үнийн танилцуулга (2016 оны 02-р сарын 24)-
Махны дундаж үнэ
2016 оны 2-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7095 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.8 хувиар буюу 190 төгрөгөөр, үхрийн цул мах 2.0 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах \”Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6100 төгрөг, харин \”Бөмбөгөр”, \”Меркури”, \”Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.1 хувиар буюу 395 төгрөг, хонины цул мах 3.3 хувиар буюу 220 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах \”Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4950 төгрөгөөр, харин \”Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2016 оны 2-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт \”Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг \”Хүчит шонхор”, \”Таван эрдэнэ”, \”Бөмбөгөр”, \”Баянзүрх”, \”Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн \”Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин \”Барс” хүнсний захад дээд зэргийн \”Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. \”Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. \”Бөмбөгөр”, \”Таван-Эрдэнэ”, \”Оргил”, \”Хархорин” хүнсний захуудад \”Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин \”Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2016 оны 2-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж унших боломжтой.