Оюутолгойн
далд уурхайн гэрээний асуудлаар кабинеттайгаа хамт огцрох аюулд өртсөн Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг МАХН-ын дарга Н.Энхбаярын тусламжийг авч өөрийгөө болон Засгийн
газраа авч үлдсэн.
Ингэхдээ Н.Энхбаярын хүссэн Шадар сайдын суудалд олон удаа
татгалзсан хариу өгсөн Ч.Сайханбилэг түүнийг шадар сайд болгоё хэмээн
тохиролцож Ц.Элбэгдоржийн дургүйг хүргэсэн ч эхлээд ямар ч хамаагүй аргаар
Засгийн газраа аваад үлдчихье, дараа нь нэг арга ольё хэмээн шийдсэн юм. Цагаан
сарын өмнө цаашлаад сонгуулийн өмнө хэн албан тушаалаа өгөхийг хүсэхэв,
Н.Энхбаяртай тохиролцсон.
Харин баяр дууссаны дараа амлалтдаа хүрэх болоход АТГ-аас
Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар лавлагаа авсан. Мэдээж
улстөрийн ертөнц дэх өнөөгийн эрхмүүд бүгд ашиг сонирхлын зөрчилтэй бол
зөрчилтэй, амбицтай бол амбицтай нөхдүүд. Гэсэн ч дан ганц экс Ерөнхийлөгч
Н.Энхбаяртай л тэмцэж, түүний эсрэг хамгийн сайн ажиллаж буй байдлаараа ард
түмнээсээ ЭТГ /Энхбаяртай тэмцэх газар/ нэр аваад буй тус газраас Н.Энхбаярыг
2017 оны наймдугаар сар хүртэл Шадар сайд битгий хэл ямар ч төрийн албанд
ажиллах эрхгүй хэмээх \”Ялын тогтоол” шиг бичиг ирүүлсэн.
Ч.Сайханбилэг Ерөнхий
сайдад ингэж чадуулж, хууртаж байгаагүйрээ хууртаж, хэмх хулхидуулсан Н.Энхбаяр
Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах төлөвлөгөө боловсруулж эхлэв үү гэтэл
тэгсэнгүй чимээгүй суухаар шийджээ.
Хүүхэд шиг хууртсандаа гомдов уу гэтэл бас
л үгүй. Сонгууль дөхсөн энэ үед Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагахыг АН-аас
гадна олон хүчин эсэргүүцэх нь ойлгомжтой бөгөөд эргээд Н.Энхбаярт хортой зүйл
болох аж. Учир нь сонгууль дөхсөн үед засгийг бужигнуулж, улстөрийн тогтворгүй
байдал бий болгох гэж оролдлоо хэмээн Н.Энхбаяр уруу дайрч, түүнийг муухай
харагдуулах хар пиарууд явж, олон нийтийн дунд Н.Энхбаярын нэр хүнд унах учраас
гэнэ.
Нөгөө талаас Ч.Сайханбилэгийн Засгийн газар
огцорсноор сонгуулийн дараа хариуцлага хүлээх хүнгүй болох учраас гэнэ.
Тэгэхээр Г.Уянга гишүүний Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас огцруулах Оюутолгойн
гэрээний асуудал түүний Засгийн газрыг огцруулах сүүлийн томоохон шалтгаан
байсан бололтой. Ямартай ч, хэрэг хуучирдаггүйн адилаар Засгийн газрыг нь
огцруулаагүй ч Оюутолгойн гэрээний асуудлаар Ч.Сайханбилэгийг шалгуулна хэмээн
хэлсээр байгаа юм.