Сангийн яамнаас Монгол Улсын төсвийн 2016 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлийг гаргасан бөгөөд Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 335.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 9.0 хувиар буюу 33.1 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрчээ.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн дагуу 21 төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа 37 байгууллага улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсний 12 нь орлогын төлөвлөгөөг биелүүлж, 25 нь 12.5-100 хувиар тасалдуулсан байна.
Орлогоо муу төвлөрүүлж, ажлаа хийж чадаагүй төсвийн ерөнхийлөн захирагч нарыг жагсаавал З.Баянсэлэнгэ 0 хувь, Д.Зоригт 0, С.Эрдэнэ 1.2 хувь, М.Зоригт 2.2, Л.Гантөмөр 4.2 , Н.Батцэрэг 7.2 хувийн үнэлгээ авчээ.