УИХ-ын гишүүн Ц.Дашдорж гэж байгаа, байхгүй нь мэдэгддэггүй хүн үнэндээ байсан байна, байх байхдаа \”баргийн нэгнээс илүү нэгэн” ажээ. Тэрбээр өмнөд Солонгост казино тоглоод, түүнийхээ талаар бодоод явдаг байж. Тиймээс л УИХ-ын чуулганаар харагддаггүй, үзэгдэхгүй байсан бололтой. Өнөөдөрхөн Макаогийн казинод 250 сая төгрөг алдсан төрийн түшээ Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн гэгч болох нь олонд ил болж байхад бас нэгэн төрийн түшээ Казино тоглосон баримт мэдээллийн хэрэгслээр явж шилдэг \”Казиночин”-ы тухай мэдээлэл чих дэлслээ.
Казино тоглоод \”Алдах нэгэн байхад авах нэгэн байна” цаана чинь, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж манайхаар бол Зайсан гэгддэг Өмнөд Солонгосын баячуудын дүүрэг Ганнам дахь \”InterContinental Seoul COEX” зочид буудлын \”Seven Luck” казинод болсон покерын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, шагналын мөнгө болох 100 мянган ам.доллар /200 гаруй сая гаруй төгрөг/-ыг хожжээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.