Аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ХБХ-ийн дарга Д.Баасанжав, аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Сүхбаатар нарын хэлтэс агентлагийн удирдлагууд энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо \”Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ажиллаж, Дархан хотын хөгжлийн төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Хот байгуулалт, барилгын зураг төсөл, интерьер, тохижилт, барилга угсралт, худалдааны чиглэлээр ажилладаг юм байна.
Төв, Ховд, Хэнтий, Сүхбаатар аймгууд болон бусад сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан тус компанийн зөвлөхүүд Дархан хотын хөгжлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахад хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ мөн үеэр илэрхийллээ. Хотын төлөвлөлтийг шинэчилж, хөгжлийг төлөвлөгөөг сайтар мөрдөж ажилласнаар орчин үеийн хотыг богино хугацаанд бий болгох боломжтой гэж ярьж байна. Уг асуудлаар дахин уулзалт хийж, тодорхой шийдвэр гаргахаар болов.
Х.Соёл-Эрдэнэ