Сүүлийн үед \”Урлагаас Гүндалайгаа авчихвал, улстөрөөс Нарагаа авья\” гэсэн үг урлагийнхан гэлтгүй хүмүүсийн дунд ихэд тарж байна. Нөгөө талаас урлагийнхнаас дан ганц жүжигчин Ч.Ундрал гэлтгүй олон хүн дуучин Нара буюу М.Нарантуяаг УИХ-ын гишүүн болохыг дэмжиж байна. Энэ нь улстөрд өдгөө бидэнд мэдлэг чадвар, хувийн компанитай гэхээсээ илүүтэй ард түмнээ боддог, авлига авдаггүй, аминч сэтгэлгүй хүмүүс л хэрэгтэй болсны жишээ биз. Түүнээс биш хичнээн мэдлэг чадвар, олон компанитай байгаад аминч үзэлтэй бол улс эх оронд хэрэггүй гэдэг нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд харагдлаа. Ийм л учраас улстөрчдөөс илүү Нара арай илүү ард түмний дунд нэр хүндтэй байна. Хамгийн гол нь, түүнийг Баянгол дүүрэгт ингэж өрсөлдөж санал хувааж байгаад хэн нэг улстөрчийн шан харамжинд болоод нэрээ татчих вий гэсэн айдас хүмүүсийн дунд байна. Ямартай ч, жүжигчин Ч.Ундрал \”Манай урлагаас Гүндалайгаа авчвал бид нар Нараагаа авья гэнэ цаана чинь. Яадаг юм ер нь хумсаа нуусан муур шиг зөөлөн зөөлөн дуугарч бодол санаагаа нууж улс төр рүү гэтэж байсан нь ичлэгдэж онигоонд орж байснаас шулуухан Нара шиг бодол санаагаа илэрхийлчихдэг байсан чинь дээр ш дээ” хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж, дуучин Нараг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Нинж