Казахстаны иргэний агаарын тээврийн \”Air Astana\” компани ирэх 6 дугаар сарын 2-ноос эхлэн Улаанбаатар, Лондон, Тегеран хотууд руу шууд нислэг хийхээр болжээ.
Долоо хоногт гурван удаа Улаанбаатар-Астана, Астана-Улаанбаатар чиглэлд нисэх гэнэ. Ингэснээр Британий жуулчид Казахстан, Монгол гэсэн аялалын хямд замтай болж байгаа юм байна.
Үүнээс гадна Монголын иргэдэд Казахстаны шинэ нийслэл Астанагаар дайран Их Британий нийслэл Лондон хотыг зорих шинэ зам нээгдэж байгаа аж.
Мөн дээрх нислэгтэй зэрэгцэн хуучин нийслэл Алмата хотоос Ираны нийслэл Тегеран хотын чиглэлд нислэг үйлдэж эхлэх юм байна.
Шинэ чиглэлүүдийн тийз захиалгыг \”Air Astana\” компанийн вэбсайтаар авч эхэлсэн гэнэ.