Энэ явдал миний нэг найзад тохиолдсон юм. Мэдээж хэрэг энд нэр усыг нь тодорхой дурдахгүй. Харин энэ хавиар МҮҮН-ийн хор хөнөөлийн тухай их бичигдэх болсноос үүдээд, намайг эвлүүлж бичээд тавь хэмээн хэлсэн тул бичиж байна.
Тэднийх жирийн нэгэн хөдөөний малчин гэр бүл байлаа. 3 хүү, 3 охинтой. Ихэнх нь айл гэр болж, бага охин нь л сургууль соёлын мөр хөөхөөр хотод иржээ. Тал талаасаа нийлүүлж, 1 өрөө байр авч өгөв. Ингээд л нутгийн ганц хоёр охин хамт суулгаад, орхиод явжээ.
Нэг өдөр охин гудамжинд эелдэгхэн ах эгчтэй тааралдсанаас л бүхий л амьдрал нь орвонгоороо эргэжээ. Орон гэрээ зарж, хэний ч мэдэхгүй Солонгос аав ээждээ ч гэнэ үү? өгч гэнэ. Сургуулиа хаяад утсаа салгаад, гэрийнхэнтэйгээ холбоогүй болж гэнэ. Тэр тоолон 13-р хороолол, Сансар, СУИС-ийн урд байрлах нэг байшин хавиар түүнийг удаан эрж хайлцаж явсан. Цагдаа нар ч тоогоогүй. 2005 онд. Насан өндөр болсон аав ээж нь ч ах дүү нар нь ч найз нөхөд нь ч хайж хайж, Хүүхдийн 100-ийн тэнд бал оймс цүнхэнд хийчихсэн зарж явахад нь олсон юм. Нөгөө улаа бутарсан царайтай махлаг эрүүл охин байдаггүй ээ. Яс арьс, цонхийсон царайтай. Аав ээж нь таниагүй. Охин ч байдаг чадлаараа зугтахыг оролдож, 2 ах нь чаргууцлалдаад дийлэхгүй байсан. Та нар миний гэр бүл биш, аав ээж биш. Юу юу гэж хашгирч тэлчилж байв. Азаар нэг эмч тайвшруулах тариа хийж, бид авч явсан юм. Аав нь маргааш нь нэг фургон хөлслөөд охиноо нутаг аваад буцаж билээ. Ингээд гэртээ 3 жил бараг л хорьсон. Явган нүцгэн гүйгээд, шөнө унтахдаа хүртэл хашгираад. Эм эмнэлэг тус болохгүй ээ? Гэртээ л авч үлдье үхсэн ч сэхсэн ч гэж шийдвэр гаргасан аавынх нь ч зөв байлаа.
3 жилийн дараанаас охин юу болсноо ойлгож ухаарсан. Маш их цочролд орсон. 20 дөнгөж гарч яваа охин бараг үс нь бууралтаж, зовхи нь унжаад 50 настай хүн шиг л болсон. Одоо болтол хүнтэй суугаагүй л байгаа гэсэн. Маш урт удаан хугацааны туршид эрүүлжих байх. Ердөө 6 сарын дотор л хүнийг ийм болгосон юм шүү дээ. Өнөөх айхтар МҮҮН чинь. Энэ гэмт үйлдлийн төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Энэ бол нэг л жишээ. Өөр олон жишээ хэлж болно.
Эх сурвалж: Facebook