1. Архитектор: Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог. Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах төвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.
2. Төсөвчин: Санхүүгийн салбарын ажил мэргэжил дотроос \”бизнес харилцаанд” хамгийн түрүүнд орсон нь төсөвчид. Тэдний ажил, үйлчилгээний үнэлэмж бага биш. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.
3. Геологич: Хөдөө хөхөрч гадаа гаддаг хүндхэн нөхцөлд ажилладаг ч уул уурхай зонхилсон эдийн засастай манайх шиг оронд геологичид үнэт эрдэнэ шиг хэрэгтэй. Орд илэрцийг нээх, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлж, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа тэдний оруулдаг үр ашиг их.
4. Уул уурхайн инженер: Уул уурхайн ажлын гол хүчин зүйл болдог уул уурхайн инженерүүд Монголд цөөхөн байдаг бөгөөд үнэ цэнэтэй байдаг.
5. Гоо сайхны мэс засалч: Гоо сайхан байхыг хүн болгон хүсэх болсон. Түүнийгээ дагаад гоо сайхны мэс заслын хэрэгцээ нийтлэг болсон.
6. Барилгын инженер: Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол \”үнэ цэнэтэй тоглогч”. Чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийнх. Барилга бүрт онцлог, давуу тал шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй байна.
7. Хүнд даацын автомашины жолооч: \”Е” ангилалын жолооны үнэмлэхтэй, 50-с доошгүй тонны даацын машинтай жолоочийн цагийн хөлс дунджаар хоёр зуун мянган төгрөг. Тээврийн компанд харьяатай бол орлогоо хуваана. Гэхдээ л тэдний цалин өндөр.
8. Өндөр зэрэглэлийн рестораны тогооч: Тогтмол цалинтай энэ ажлын олдоц бага, шалгуур өндөр. Ресторан хэдий өндөр зэрэглэлийнх байна тогооч төдий чинээ өндөр цалин авна.
9. Нотариатчин: Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байрны олдоц бага. Тэднээс нотариатчид өндөр орлоготой. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаас шалтгаалж нотариатчдын ажлын хөлс тодорхой хувиар тогтдог.
10. Маркетингийн менежер: \”Хоосон цаасыг ч худалдах” маркетингийн менежерүүд ямар ч компанид чухал байр суурьтай. Түүнийгээ дагаад цалин ч өндөр.