АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж буй үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан Дональд Трамп Цагаан ордны тэргүүн болбол Мексикийн хил дагуу \”том, сайхан, бат бөх хана” барина гэж мэдэгдсэн. Энэхүү \”Цагаан хэрэм\”-ийг барьснаар Мексикээс орж ирэх цагаачид болон хар тамхины тээврийг зогсооно гэж Д.Трамп мэдэгдсэн. Д.Трамп \”Юу хийж байгаагаа мэдэж байвал энэ тийм ч хэцүү төсөл биш” гэж өнгөрсөн зун мэдэгдсэн.
Гэхдээ инженерүүд энэ төсөлд эргэлзэж \”3200 км урт хана барихад олон тэрбум доллар шаардлагатай\” хэмээсэн юм. Харин хашир бизнесмэн Д.Трамп үүнд санаа зовох хэрэггүй, Мексикийн Засгийн газар бүх зардлыг гаргана гэсэн юм. Тэгвэл Мексикийн тал \”Цагаан хэрэм\” барих хөрөнгийг гаргахгүй гэдгээ илэрхийлэв. Ямартай ч, Д.Трампын энэхүү санал ихэд дэмжигдэж, түүнийг хэд хэдэн мужид бусад нэр дэвшигчээс илүү дэмжиж байна. Гагцхүү \”Цагаан хэрэм\”-ийг АНУ-ын Засгийн газар, Мексикийн Засгийн газар хоёрын аль нь хөрөнгө гаргаж барих нь тодорхойгүй байна.
Нинж