Монголын орчин цагийн хамгийн анхны аймшгийн кино болох \”Ядуугийн зовлон\” бүтээлийг мэдэхгүй хүн үгүй бизээ. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги тун удахгүй нээлтээ хийхээр болжээ. Киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажиллаж байгаа бөгөөд киноны гол дүрд жүжигчин Д.Хүрэлхүү, Ц.Цэрэнболд, А.Адилцэцэг, Ц.Алдармаа нар тогложээ. Нэг хэсэг уран бүтээлээс хөндийрөөд байсан жүжигчин Ц.Алдармаа ийнхүү уран бүтээлдээ эргэн иржээ.