Энэ сарын 25-ны өдөр Японы Эрүүл мэндийн яамнаас \”Зика” вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллэснийг \”Синьхуа” агентлаг уламжилжээ. Энэ сарын 9-нөөс 20-ны хооронд Бразил улсад эцэг эхийн хамт аялаад ирсэн, Канагава мужид амьдардаг, 10 настай япон хүүд \”Зика” вирусын халдвар илэрсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна.
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хүү өндөр халуурч, өнгөрсөн даваа гаригаас эхлэн бие нь загатнаж эхэлжээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. Япон улсын Эрүүл Мэндийн Яамнаас энэхүү тохиолдлыг Төв болон Өмнөд Америкт Зика вирусын халдвар газар авч эхэлснээс хойшхи тус улсад илэрсэн анхны тохиолдол, албан ёсоор бүртгэгдсэн дөрөв дэх тохиолдол хэмээн мэдэгдсэн байна. Мөн Японы Гадаад Хэргийн Яамнаас Зика вирустэй тэмцэхэд зориулан 1 сая ам.долларын тусламжийн хөрөнгийг гаргахаар болсноо зарлажээ.
Эх сурвалж: \”Синьхуа” агентлаг