Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулах талаар Нийслэлийн засаг даргын А/33 тоот захирамж гарсан билээ. Ингэснээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8 тоотоор төгссөн бол гуравдугаар сард, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард татварт хамрагдахаар болсон юм. Харин маргаашаас эхлэн нэг, хоёрдугаар сард татвараа төлөөгүй автомашинуудыш замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд торгуулийн арга хэмжээ авахаар болжээ.