Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төрсөн өдөр тохиож байгаа учраас тэрээр албан ёсоор чөлөө авчээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Трамп Умард Солонгосын удирдагч Ким Че Ын-тэй Сингапурт уулзсаныхаа дараа лхагва гарагт нутагтаа буцаж ирсэн. Тэрээр одоогоор ямар нэгэн албан ёсны арга хэмжээ төлөвлөөгүй байгаа” хэмээн дурдсан байна. Ерөнхийлөгч Трамп өнөөдөр 72 нас хүрч байгаа ба тэрээр хоёр жилийн өмнө 70 насандаа АНУ-ын төрийн тэргүүний албыг хүлээн авчээ. Дональд Трамп 1946 оны 6-р сарын 14 нь Нью-Йорк хотын Куинс дүүрэгт төрсөн бөгөөд одоогоор тэрээр төрсөн өдрөө яаж тэмдэглэх талаараа тухайгаа мэдээлээгүй байна.