Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй микро автобуснуудыг энэ гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэр эрхлэхийг хориглохоор болсон. Гэсэн ч Нийтийн тээврийн
газраас гаргасан энэ хугацааг 1 сараар сунгаж, дөрөвдүгээр сарын 1-нээс явуулахааргүй боллоо.
Учир нь гуравдугаар сарын 1-нээс хориглож, огцом шийдвэр гаргах нь нийтийн тээврийн үйлчилгээнд доголдол үүсгэж болзошгүй хэмээн хаширласных аж. Тиймээс ирэх нэг сарын хугацаанд иргэд микро автобуснуудыг байхгүй болбол яах учраа одооноос бодож, том оврын автобуснуудынхаа чиглэлийг мэдэхэд илүүдэхгүй болжээ.
Хэдийгээр нийслэл хотын нийтийн тээвэрт өдөр бүр 900 гаруй том оврын
автобус гардаг ч их хотынхны хөлийг 390 гаруй микро автобус үүрэлцсээр байгаа юм. Харин шийдвэр ёсоор дөрөвдүгээр сарын 1-нээс тэдгээр 390 гаруй микроны 350 гаруй нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж болохгүй. Учир нь нийтийн тээвэрт явах ашиглалтын хугацаа нь дууссан юм. Түүнчлэн үлдсэн 40 гаруй микроны ашиглалтын хугацаа тун удахгүй дуусах юм.
Нинж