Холливудын шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг
Леонардо ДиКаприо олон жил хүсэн хүлээсэн \”Оскар”-ын шагналаа авсан билээ. Түүнийг
эл шагналыг авахад Холливудын ертөнцийн одод хүртэл баярлаж байв. \”Revenant” буюу \”Үхлээс эргэж ирсэн хүн” кинонд тоглохдоо
жинхнээсээ гөрөөсний элэг идэж, адууны цогцост орж унтсан Леонардог энэ удаад \”Оскар”-ын
наадмын \”Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр зүй ёсоор тодорч, алтан барималын эзэн
болох учиртай хэмээн үзэх хүмүүс олон байсан юм.
Гэсэн ч олон удаа \”Оскар”-аас
мултарч байсан түүнийг аз ивээгээсэй хэмээн АНУ гэлтгүй дэлхийн олон оронд фенүүд
нь \”дээлийнх нь захыг мушгиж” суув. Ялангуяа Монголд түүнийг \”Оскар” авчаасай
хэмээн хүсэгчид олон байсан, ном хүртэл уншуулсан хэмээх шум тархсан юм. Тэгвэл
Оскарын шагнал гардуулах ёслолын өмнө Монгол дахь Леогийн фен түүнд зориулан Гандантэгчинлэн
хийдэд \”Хийморын сан” тавиулсан байна. Леонардо энэ намар Монгол Улсад аялах
бөгөөд Оскарын шагналт жүжигчин болоод ирэхийг Монгол фенүүд нь хүссэн нь
лавтай.