Монгол Улсад нууц
байдалд болж өнгөрсөн нэгэн үйл явдлыг өнөөдөр гадаад эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, Монгол Улс, Улаанбаатар хотод
хоёрдугаар сарын 2-4-нд Хойд Солонгосын дээд удирдагч асан Ким Чен Ирийн төрсөн
өдөрт зориулсан цэцгийн үзэсгэлэн гарчээ.
Хойд Солонгосын өнөөгийн
удирдагч Ким Чен Ун /Kim Jong Un/-ы эцэг Ким Чен Ир /Kim Jong Il/ 1941оны хоёрдугаар
сарын 16-нд төрсөн бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 17-нд таалал төгссөн билээ.
Тэгвэл Улаанбаатарт хотод хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болж өндөрлөсөн Ким
Чен Ирийн төрсөн өдрийг угтсан цэцгийн үзэсгэлэнгийн нэр нь \”KIMJONGILIA” байжээ.
Товчхондоо, KIM JONG IL+MONGOLIA=KIMJONGILIA гээд
хэлчихэд хилсдэхгүй ч юм шиг. Бүр ийм арга хэмжээ нэлээд хэдэн жилийн өмнө, тодруулбал
2012 оноос Монгол Улсад зохион байгуулагдаж ирсэн байх юм. Мөн Ким Чен Ир 2011 оны 12
дугаар сард таалал төгссөн гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. Гадаад эх сурвалжийн
мэдээлснээр, Ким Чен Ирийг хүндэтгэсэн \”Мөнхийн цэцэг\” хэмээх өнгөт, амьд цэцгийн үзэсгэлэн арга
хэмжээнд \”Juche idea”-г дагалдагчид оролцжээ. Саяхан Мүүн хэмээн шуугисан манайд \”Juche” хэмээх шинэ үзэл санаа ихэд дэлгэрч байгаа бололтой.
Juche буюу Хойд Солонгосын коммунист дэглэмтэй улстөрийн үзэл
суртлаас гаралтай энэхүү үгийг энгийнээр тайлбарлавал нэг хүнийг бурхан мэт
шүтэж, хайрлан хамгаалах гэсэн утгатай аж. Хойд Солонгост Ким Чен Ирийн
төрсөн өдрийг \”Гялалзагч одны өдөр” хэмээдэг бөгөөд манайд гялалзагч одны
өдрийг уригдсан зочдын нүдийг гялбатал цэцэгсийг гялалзуулсан нь ойлгомжтой биз.
Эх сурвалжийн баттай мэдээллээр, \”KIMJONGILIA” арга хэмжээнд улстөрийн
намууд, Засгийн газар болон байгууллагуудын дарга, удирдах албан
тушаалтнууд оролцжээ. Бүр тодруулбал, энэхүү арга хэмжээнд МАХН, МҮАН, Гадаад хэргийн
яам, Монгол дахь \”KIMJONGILIA” ассоциаци, \”Paektu” ассоциаци, Монгол, Солонгосын
найрамдлын нийгэмлэгийн \”лидер”-үүд ирж оролцсон аж.
Нинж