-ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭД-
-Залуу гэр бүл /2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр/
-Төрийн албан хаагч
-Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч
-0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй
-Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл
-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх
-ИРГЭНД ТАВИГДАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ-
-Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн
-Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
-Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
-Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.
-БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ-
-Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
-Өргөдөл
-Орлого тодорхойлох баримт бичиг
-Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
-ТҮРЭЭСИЙН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА-
-Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан;
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн;
-Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна.