Монгол Улсын Хөдөлмөрийн
яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд
байгуулсан санамж бичгийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй
иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт авах тов
гарчээ. Шалгалтын бүртгэл энэ сарын 04, 07, 09, 10, 11-ний өдрүүдэд
08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох
аж.