Өнгөрсөн сонгуулиар ялагдаж, энэ жилийн
сонгуульд ялалт байгуулахыг туйлын ихээр хүсч, ингэхийн тулд олон шинэ санаа
дэвшүүлж буй МАН-ын их дээд сургуулиудыг төлбөргүй болгох санаачилга уг нь иргэдэд
ихэд хүрэх байсан ч дэмжигдэхгүй бололтой.
МАН дотор их, дээд сургуультай
цөөнгүй гишүүн бий бөгөөд тэд эсэргүүцсэн нь дамжиггүй. Ийм л учраас их хуралд
бизнесийнхэн хэрэггүй гээд байдаг бөгөөд бизнесийнхэнд эх орны гэхээсээ илүү
энэ биеийн эрх ашиг илүү үнэ цэнэтэй. Хэрвээ МАН их, дээд сургуулиудыг
төлбөргүй болговол их хуралд нэгээр сонгогдох нь гарцаагүй. Жил бүр 100 мянга орчим
хүн шинээр их, дээд сургуульд элсч оюутан болж байна. Үүн дээр 2, 3 , 4 дүгээр
дамжааныхаа оюутнуудыг нэмбэл 350 мянгад хүрнэ.
Тэд мөн тэдний эцэг эх их, дээд
сургуулиудыг төлбөргүй болгох намыг сонгох нь баараггүй. МАН-ын зарим гишүүдийн
дотор хүчтэй яригдаж байсан их, дээд сургуулиудыг төлбөргүй болгох санаачилга
чимээгүй болсон ч тус намын доторх зарим гишүүдийн эрх ашигт нийцээгүйгээс
болсон хэмээн хардахад хүргэж байна. Тэгэхээр МАН энэ санаагаа бүр болих уу эсвэл
их, дээд сургуультай гишүүдийнхээ эрх ашигт нийцүүлсэн, шовгор амалсан шинэ
тохиролцоо хийх үү гэдэг нь тун удахгүй сонгууль /6 сарын 29/ дөхөхөөр тодорхой
болох биз ээ.