Засгийн газар хуралдаж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Үүрийнтуяаг Засгийн газрын хэрэжүүлэгч агентлаг – Ашигт малтмалын газрын даргаар томиллоо. Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдоржид мэргэжлийн хяналтын, цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.