Юм л бол \”халз мэтгэлцье”
гэдэг болж. Гэвч ярихаас цаашгүй. Магадгүй С.Ганбаатар, С.Баярцогт нарын халз
мэтгэлцээнд иргэдийн хүлээлтэд хүрч чадаагүй болоод дараа, дараачийн халз
мэтгэлцээнүүдийг тийм ч таатай хүлээн авч, дэмжлэг үзүүлэхгүй байгаа юм болов
уу.
МАН-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга асан Г.Занданшатар УИХ-ын дарга З.Энхболдыг халз мэтгэлцээнд
дуудсан гэх мэдээлэл цахим хуудаснаа цацагдах болсон. Гэвч З.Энхболд \”ийм
урилга ирээгүй. Тэгээд ч хоёр тал харилцан тохиролцож мэтгэлцээн хийдэг” гэж
мэдэгджээ. Харин УИХ-ын тамгын газраас \”энэ бол ташаа мэдээлэл” гэсэн хариултыг
өгсөн байна.
Тэгвэл энэ үеэр бас нэг
мэтгэлцээн зарлагдаад байгаа билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ сарын 12-ны өдөр халз мэтгэлцээнд дуудсан. Мөн
тэрээр \”мэтгэлцээний үеэр Ерөнхий сайдын \”булхай”-г дэлгэнэ, хэрвээ ялалдал
хүлээвэл УИХ-ын гишүүнээсээ татгалзана” гэдгээ ч мэдэгдсэн билээ.
Шар хүү