Буриад
Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү МАН-д элслээ. Тэрбээр өчигдөр буюу \”Эх
орончдын өдөр” өөрийн эцэг Борхүүгийн хамтаар МАН-ын албан ёсны гишүүн болж,
намын батлахаа гарджээ. Тэдэнд МАН-ын дарга М.Энхболд намын батлахыг нь
гардуулан өгсөн байна. Сонирхуулахад, Б.Амархүүгийн өвөө МАН-ын гишүүн байжээ. Б.Амархүү
1987 оны долдугаар сарын 1-нд Булган аймгийн Булган суманд төрсөн бөгөөд хүүхэд
байхдаа эцэг эхийн хамтаар Улаанбаатар дараа нь Буриадын нийслэл Улаан-Үүд хот
уруу нүүжээ. Харин 2006 онд ОХУ-ын \”Ардын авьяастан 3” наадамд үзэгчдийн 61.7
хувийн саналаар түрүүлж Буриадын гавьяат жүжигчин болжээ. Одоо тэрбээр
Улаанбаатар хотод амьдардаг билээ.
Төгс