Украины
парламент /Дээд Рада/ Монгол Улсын Их хуралд хандан Бат хааны түрэмгийлэлд нөхөн
төлбөр төлөхийг хүссэн. Өчигдөр энэ асуудлаар Оросын \”Вести” фм радио Москва
дахь Монголын Элчин сайдын яамны хэвлэлийн атташе Н.Лхагвасүрэнгээс тодруулга яриа
авчээ. Н.Лхагвасүрэн Украины Засгийн газар Монгол Улсын Засгийн газраас нөхөн төлбөр
хүсч, албан ёсны захидал илгээснийг батлаад, Бат хааны цэргүүд Киев хотыг
эзлэхэд учирсан хохиролд нөхөн төлбөр төлөхийг Украины тал Монголоос хүсч буйг
хэлжээ. Анх өнгөрөгч 2015 оны тавдугаар сард Украины парламент Монголын Засгийн
газар захидал илгээж, Бат хааны түрэмгийлэлд нөхөн төлбөр хүссэн юм.
Төгс