Зэвүүн ярилчцагч сүүлийн үед эмэгтэй хүнтэй ярилцаагүй удсан бол амралтын өдрийн дугаарт нэгэн бүсгүйтэй, тэр дундаа эрчүүдийн харцыг нэг зүйлээрээ татаж чаддаг жүжигчин эмэгтэйтэй буу халжээ. Энэ бол “Х Түц” продакшнд харьяалагдаж байсан жүжигчин А.Туяа юм. Нэвтрүүлгийн эхэнд тэрээр өөрийгөө “аймар нээлттэй юм шиг хэрнээ яг нээлтгүй хүн” хэмээн тодорхойлж хэлж байлаа.
Энэ тухайгаа тэрээр ийн тайлбарлажээ.
-Би дөнгөж танилцаж байгаа хүний хувьд бол гайгүй нээлттэй юм шиг харагдана. Тэгээд цаашлаад найзлаад нөхөрлөөд яваад ирэхээрээ тийм нээлттэй хүн биш гэдгийг ойлгоно.
Тэгэхээр түүний хэлж буй “хаалттай” А.Туяагийн нээлтэй хувцаслалтын имиж түүнийг улам л ойлгомжгүй, учир битүүлэг болгодог байх нь. Эрчүүд оньсого мэт нууцлаг эмэгтэйчүүдэд илүү ихээр татагддаг гэдэг. Ойртох тусам холдон одох А.Туяа одоогоор нөхөргүй, ганц бие биш, найз залуугүй хэмээн тайлбарлаж байна. Түүний хувьд хамтын амьдралаа зохиох хүндээ маш олон шат шалгуур тавих аж. Тухайлбал, найзлах гэж байгаа хүнтэйгээ маш сайн танилцаж, мэдэлцэж, бүх талаас нь судлаад, хамтдаа байх хүсэл төрвөл хамт байж үзнэ гэх мэтчилэн үүнээс цааш ч олон шат байгаа гэнэ. Энэ шалгуураас хамтдаа байж үзэх шатан дээр тэрээр нэгэн хамтрагчтайгаа хамт зогсож байгаа юм байна. Ямартай ч жүжигчин А.Туяад бурхан хэзээ хүүхэд өгнө, тэр цагт хүүхэдтэй болно доо гэж боддог гэдгээ хэлж байна билээ.
Эцэст нь дуулгахад олноос “мөөм” хэмээх тодотгол хүртсэн А.Туяа хэдийгээр задгай хувцаслалтайгаараа олны анхааралд өртдөг ч өөрийгөө уур багатай, даруухан, мөлгөр зэргээр тодорхойлж байсан шүү.