\”Чингис”
бонд, \”Самурай” бонд, \”Дим Сам” бонд, Хөгжлийн банкны бонд, \”Мазаалай” бонд хэмээх
Засгийн газраас баталгаатай \”өрийн бичиг”-үүдээсээ болоод Монгол Улсын зээлжих
зэрэглэл буурч цаашлаад дампууруурах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд орчихоод
байгаа.
Мөн түүнчлэн дээрх өрнүүдээ дарахаас нааш Монгол Улсын Засгийн газраас
дахин гаргасан өөр ямар ч бондыг олон улс сонирхохгүй болсон байна. Монгол
Улсын гадаад өр буюу бондын өр үндэсний аюулгүй байдлын ноцтойгоор заналхийлж
эхэлсэн ч ОХУ, Хятад, Японоос их хэмжээний зээл гуйж, ихэнхийг нь аваад байгаа.
Тэгвэл Монгол Улс энэ удаад Энэтхэгээс 1 тэрбум ам.доллар гуйлаа. Монгол Улсад
мөнгө зээлэх хамгийн сүүлчийн орон нь Энэтхэг болж байх шиг.
Эртнээс нааш элэгтэй
явж ирсэн Энэтхэг Улс Монголд итгэл үзүүлсэн хамгийн сүүлчийн орон болж байх
шиг. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлаад буцахдаа
сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын гуйсан 1 тэрбум
ам.долларыг өгөхөөр болсныг Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Энэтхэгийн хэвлэлд дурдсанаар, тус улс Монгол Улсын төмөр зам, эрчим хүчний
салбарт энэхүү мөнгийг оруулж байгаа аж. 1 тэрбум 200 сая гаруй хүн амтай, тун
удахгүй дэлхийн хамгийн их хүнтай орон болох гэж буй Энэтхэг Улс Монгол Улсын
төмөр замын тээвэр, эрчим хүчний салбарт ихэд санаа зовж буй бөгөөд санхүүжүүлж
буй энэ хоёр салбар сайжирна хэмээн найдаж буй биз ээ.